logo image

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ
ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хүний нөөцийн хөгжлийн төвд мэдээллийн технологи, цахим сургалт хариуцсан ажилтан авна

Нийтэлсэн огноо:
2022-08-02

  • Үндсэн үүрэг:

 

  • Цахим сургалт зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах
  • Платформ дээр цахим сургалтын контентыг байршуулах, санал хүсэлт авах, шаардлагатай засвар үйлчилгээг хийлгүүлэх
  • Төвд  шаардлагатай программ болон техник, тоног төхөөрөмжийг  нэвтрүүлэх,  ажиллуулах, засварлах шинэчлэх, түүний бүрэн бүтэн байдлыг хангах
  • Байгууллагын дотоод мэдээллийн систем, веб сайт, сошиал сувгийг хөтлөх
  • Төвийн бусад сургалтын үйл ажиллагаанд оролцож ажиллах
  • Эх бэлтгэлийн дизайн хариуцах

 

  • Тавигдах шаардлага:

 

  • Төрийн албанд тогтвортой ажиллах, өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй
  • Их дээд сургууль төгссөн, бакалавр түүнээс дээш зэрэгтэй
  • Компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй, идэвх санаачлагатай, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай
  • Нягт, нямбай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Мэдээлэл технологи, програм хангамжийн мэргэжилтэй бол давуу тал  болно.

 

 

Уг ажлын байрыг сонирхсон хувь хүн  2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө 
batzaya.t@hrdc.ulaanbaatar.edu.mn хаягаар материалаа илгээнэ үү. 


 

Бүрдүүлэх материал:     

       1.    CV

       2.    Боловсролын гэрчилгээний хуулбар

       3.    Иргэний  үнэмлэхийн хуулбар 


 

Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн хувь хүнтэй холбогдохыг анхаарна уу.


 

Хаяг

Монгол улс, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7

Холбоо барих

976 11-32 89 22
www.ulaanbaatar.mn

Хандалт

Өнөөдөр: 1270
Энэ 7 хоног: 1270
Энэ сар: 34238


© 2022 Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар --- Developed by ByteLinks llc